Барилгачдын зөвлөгөөн-2017

2017-09-22

           Аймгийн хэмжээнд Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 91 ойн баяр, “Барилгачдын зөвөлгөөн”-ийг 2017 оны 09 дүгээр сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Зөвлөгөөнд аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Ц.Данзансодов, аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Тамир, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ болон сумын ЗДТГ-ын дарга нар, төрийн байгууллагуудын бусад төлөөлөл, орон нутгийн тусгай зөвшөөрөлтэй 5 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Зөвөлгөөний үйл ажиллагаанд:

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ

          - Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын талаархи танилцуулга

Аймгийн МХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Амарсайхан

          - Ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, ашиглалтад оруулах дүрэм, барилгын материалын чанар, стандартын танилцуулгыг тус тус хийсэн.

Барилга, хот байгуулалтын яамны шагнал “Тэргүүний барилгачин" цол тэмдэг”-ээр Д.Шовоохой, Д.Эрдэнэчулуун, Л.Мөнгөнцэцэг нарыг, БХБЯ-ны “Хүндэт жуух” бичгээр Б.Болормаа нар тус тус шагнасан.

Мөн Барилгын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоор "Сүмбэр гарден" соёл, спорт амралтын хүрээлэнд байгуулсан Барилгачдын төгөл”-дөө зөвлөгөөнд оролцогчид 10 ш нарс модыг нэмж тарьлаа.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР