Аймгийн Засаг дарга Г.Батсуурь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

2017-09-19
Аймгийн Засаг дарга Г.Батсуурь хөрөнгө оруулалт,
бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

            Аймгийн Засаг дарга Г.Батсуурь улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийгдсэн, хийгдэж байгаа бүтээн байгуулалт болон тохижилтын ажлуудтай газар дээр нь танилцлаа. Аймгийн Засаг дарга Г.Батсуурь нийтийн эзэмшлийн гудамж тоглоомын талбайн тохижилтын ажил, явган хүний болон авто зам, усан бассейны засварын ажил, аймгийн Нэгдсэн эмнэлгийн их засвар, Биеийн тамир, спортын газрын засварын ажил, гудамж талбайн гэрэлтүүлэг, Сүмбэр сумын хоёрдугаар цэцэрлэг, "Энх тус дэм" өрхийн эмнэлгийн барилгын ажлын өргөтгөл, аймгийн төвийг телекамерын системд холбох ажилтай танилцлаа. Мөн "Ус-Ду" ОНӨААТҮГазрын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд, цаг үеийн байдалтай танилцлаа.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР