ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2016-12-28

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Аймгийн Засаг даргын 2016 оны А/366 тоот захирамжийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг давсгэрт дараах 2 байршилд төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна.

  1. 1-р байршил: 3 дугаар баг, Дашваанжил ХХК-ийн шатахуун түгээх станцын замын зүүн талд шатахуун түгээх станцын зориулалтаар 0.5 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх,
  2. 2-р байршил: 3 дугаар баг, Green house хоолны газрын урд талд авто угаалга, уурын угаалга, авто сэлбэг худалдаа, авто засварын зориулалтаар 0.15 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх.

Төсөл  сонгон  шалгаруулалтын  материалыг  хүлээн  авах  хугацаа: 2017  оны 02 дугаар сарын 23-ны

өдрийн 12.00 цаг хүртэл бүртгэж, битүүмжилсэн байдлаар Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа,   барилга, хот байгуулалтын газрын 104 тоот өрөөнд хүлээн авна.

Төсөл  сонгон  шалгаруулалтад  ирүүлсэн  материалыг  нээх  хугацаа: Төсөл  сонгон  шалгаруулалтын

материалыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон комисс оролцогчдын төлөөллийг байлцуулан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 102 тоот өрөөнд нээнэ.

  Эзэмшүүлэх газрын байршил:

Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ: 10.000 төгрөг.

Төсөл сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, гэрээний ерөнхий нөхцөл, техникийн ерөнхий нөхцөл, барилга барих хугацаа, төсөл сонгон шапгаруулах журмаар олгох газрын хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем нь төслийн баримт бичигт хавсаргасан байна.

Төслийн баримт бичгийг бичгээр хүсэлт гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 200.000 төгрөгөөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 104 тоот өрөөнөөс авна.

 

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Газрын харилцаа, барилга,

 хот байгуулалтын газар 104 тоот  Харилцах утас: 70543387, 99058262

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР