ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2017-06-02

       Аймгийн Засаг даргын 2017оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/140 тоот захирамжийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3дугаар багийн нутаг давсгэрт Хонхор хотхоны урд талд /2 байршилд/төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна.

Зориулалт: Сүмбэр сум 3 дугаар багт, хонхор хотхоны урд талд хөнгөн үйлдвэрийн бүсийн зориулалтаар.

Талбайн хэмжээ: 2,4га

Газар эзэмшүүлэх хугацаа:15 жил

     Төсөл хүлээн авах газар: Битүүмжилсэн байдлаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхарт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 104 тоот өрөөнд хүлээн авна.

Төсөл  сонгон  шалгаруулалтын  материалыг  хүлээн  авах  хугацаа: 2017 оны 08дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл авна.

      Төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг нээх хугацаа: Төсөл сонгон шалгаруулалтын материалыг 2017оны 08дугаар сарын 08-ны өдрийн 15:00 цагт аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон комисс оролцогчдын төлөөллийг байлцуулан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 102 тоот өрөөнд нээнэ.                                                                          Эзэмшүүлэх газрын байршил:

     Тусгай нөхцөл: Тус газар нь Оросын үеийн хуучин барилгын туурь, хур хог хаягдал ихтэй, нүх шуудуутай газар тул өөрсдийн зардлаар цэвэрлэх.

     Төсөл сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, гэрээний ерөнхий нөхцөл, техникийн ерөнхий нөхцөл, барилга барих хугацаа, төсөл сонгон шалгаруулах журмаар олгох газрын хил хязгаар, заагийг харуулсан зураг, схемийг төслийн баримт бичигт хавсаргана.

       Төслийн баримт бичгийг худалдаж авахдаа: Бичгээр хүсэлт гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 200.000 төгрөгөөр /төсөл тус бүрд/аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 104тоот өрөөнөөс авна.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, аймгийн Газрын харилцаа, барилга,

хот байгуулалтын газар 104 тоот  Харилцах утас: 70543387, 99665607,99549278

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР