ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА

2017-06-02

     Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/118 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг зарлаж байна.

  1. Дуудлага худалдааны хэлбэр:Цахим хэлбэрээр /Интернетээр/ Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дараах 1 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явагдана.
  2. Газрын хэмжээ: 0.16 га буюу 1600 м2 /Нэг мянга зургаан зуун м.кв/ газар
  3. Зориулалт: Худалдаа үйлчилгээ
  4. Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван таван/
  5. Анхны үнэ:12800000 /арван хоёр сая найман зуун мянган/ төгрөг
  6. Дэнчин: 1280000 /Нэг сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг 100220029002 дансанд тушааж баримтыг хавсаргана.
  7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг 100220500941 дансанд тушаасан байх.
  8. Гэрээний зүйл:Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу ашиглахтай холбогдсон зураг төслийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор багтаан боловсруулж ирүүлнэ.
  9. Цахим хуудас:Газрын цахим биржийн mle.mn хаягаар нэвтэрчоролцоно.
  10. Дуудлагахудалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг2017оны06 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл бүртгэж баталгаажуулна.
  11. Дуудлагахудалдаа эхлэх: Газрын цахим биржийн mle.mnхаягаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагаас эхлэнэ.
  12. Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 17:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилнэ.
  13. Дуудлага худалдаандялагчийгтодруулах   журам::  Дуудлага   худалдаанд хамгийн өндөр  үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн, өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
  14. Газрын байршил, хил хязгаарын зураг схем:

X=297895.9167  Y=5138856.4692                                      

            X=297925.4584  Y=5138868.7692 

X=297944.6771  Y=5138822.6104 

           X=297915.1355  Y=5138810.3104

  1. Техникийн нөхцлүүд:Цахилгаан болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт,техникийн нөхцлүүд авагдсан болно.
  2. Дуудлага худалдаанд оролцогчид тухайн газруудад зориулалтын дагуу баригдах барилга байгууламжийнхаа техникийн болон ажлын зураг, барилга, байгууламжийн өртгийн нэгдсэн баримт бичгийг дуудлага худалдаанд оролцох хүсэлтэд хавсаргасан байна.

       Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем, техникийн нөхцөл, мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ГХБХБГ-ын 104 тоот өрөөнд өгч байна.

Холбоо барих утас: 70543023, 99665607, 99549278.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР