ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-03-09

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдлаа             Аймгийн Засаг даргын 2016 оны А/366 тоот шийдвэрээр Сүмбэр сумын нутаг дэвсгэр 3-р багт  “Грийн хаус” хоолны газрын урд талд  0.15 га   газрыг авто угаалга, уурын угаалга, авто сэлбэг худалдаа, авто засварын газар барих зориулалтаар, мөн 3-р багийн Дашваанжил ХХК-ийн шатахуун түгээх станцын замын зүүн талд  0.5 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгууллаа.             Дээрх төсөл сонгон шалгаруулалтанд 4 төсөл ирүүлсэнээс “Есөнгол-Эрдэнэ” ХХК-аас ирүүлсэн авто угаалга, уурын угаалга, авто сэлбэг худалдаа, авто засварын газар барих төсөл, “Монсуль” ХХК-аас ирүүлсэн шатахуун түгээх станц барих төсөл тус тус  шалгарсан байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР