БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ПАСПОРТЖУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2020-01-23

        Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаал “Барилга байгууламжийг паспоржуулах журам”-н дагуу  Сорил шинжилгээний “Ре констракшн” төвийн ИТА, шинжээч, ШУТИС-БАС эрдэмтэн багш нар, АЗДТГ-н Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан хаагч нарын хамтарсан 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын        20-22 өдрүүдэд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, олон нийтийн барилга, төр захиргааны нийт 16 барилга байгууламжид үзлэг, сорил туршилт, хэмжилтийг хийж ажиллаа. .

        Паспортжуулалтын ажил хийгдсэнээр барилгын хийц бүтээцийн чанар, насжилтийн хугацаа, газар хөдлөлтийн балл тэсвэрлэлт, хазайлт, суулт өгсөн байдал зэрэг гол үзүүлэлтүүд тодорхойлогдож цаашид ашиглах боломжтой эсэх, хүчитгэл болон засвар хийх шаардлагатай объектуудад хөрөнгө оруулалтыг төлөвлөн ажиллах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх гол ач холбогдолтой ажил юм.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР