ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГ 4 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-07-22

 

Сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/85 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахимаар 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр газрын цахим биржийн www.mle.mn  хаягаар /интернетээр/ 4 байршилд амжилттай зохион байгуулан ажиллалаа.

  1. Шивээговь сум 1-р багт, Шивээ-Овоо ХК-ийн албан байрны хашааны зүүн талд байршилтай үйлчилгээний зориулалттай зарлагдсан 2000 м2 газарт 2 иргэн оролцон   Батлах овогтой Бямбадорж хамгийн өндөр үнийн санал буюу 1.800.000 /Нэг сая найман зуун мянган/ төгрөгийн үнийн санал ирүүлж ялагчаар тодорлоо.
  2. Шивээговь сум 1-р багт, Шивээ-Овоо ХК-ийн албан байрны хашааны зүүн талд байршилтай хүлэмжийн аж ахуйн зориулалттай зарлагдсан 2000 м2 газарт 4 иргэн оролцон   Батлах овогтой Бямбадорж хамгийн өндөр үнийн санал буюу 429.800 /Дөрвөн зуун хорин есөн мянга, найман зуун/ төгрөгийн үнийн санал ирүүлж ялагчаар тодорлоо.
  3. Шивээговь сум 2-р багт, 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай зарлагдсан 100 га газарт 2 аж ахуйн нэгж  оролцон Страто ХХК хамгийн өндөр үнийн санал буюу 740.000.000 /Долоон зуун дөчин сая/ төгрөгийн үнийн санал ирүүлж ялагчаар тодорлоо.
  4. Шивээговь сум 2-р багт, 22 дугаар заөрлөгийн баруун хойд талд байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай зарлагдсан 20 га газарт 2 иргэн оролцон  Пүрэвдорж овогтой Гантулга хамгийн өндөр үнийн санал буюу 148.000.000 /Нэг зуун дөчин найман сая/ төгрөгийн үнийн санал ирүүлж ялагчаар тодорлоо.

 

 

 

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР