Дуудлага худалдаа явуулах тухай

2019-06-11

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ

ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

 

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/85 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахим хэлбэрээр /интернетээр/ зохион байгуулахаар зарлаж байна.

  1. Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр /Интернетээр/ Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дараах 4 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явагдана.
  1. Шивээговь сумын 1 дүгээр багт, Шивээ-Овоо ХК-ийн албан байрны хашааны зүүн талд талд 0,2 га /2000м2/ газрыг Үйлчилгээний зориулалтаар
  2. Шивээговь сумын 1 дүгээр багт, Шивээ-Овоо ХК-ийн албан байрны хашааны зүүн талд 0,2 га /2000м2/ газрыг Хүлэмжийн аж ахуй зориулалтаар
  3. Шивээговь сумын 2 дугаар багт, 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 100 га /1000000м2/ газрыг Үйлдвэрлэлийн зориулалтаар
  4. Шивээговь сумын 2 дугаар багт, 22 дугаар зөрлөгийн баруун хойд талд 20 га /200000м2/ газрыг Үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус зарлаж байна.
  1. Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван таван/
  2. Анхны үнэ: 1-р байршил 1.600.000 /нэг сая, зургаан зуун мянган/ төгрөг

2-р байршил 29.800 /Хорин есөн мянга, найман зуун/ төгрөг

3-р байршил 640.000.000 /Зургаан зуун дөчин сая/ төгрөг

4-р байршил 128.000.000 /Нэг зуун хорин найман сая/ төгрөг

  1. Дэнчин: 1-р байршил 160.000 /Нэг зуун жаран мянга/ төгрөг

2-р байршил 2.980 /Хоёр мянга есөн зуун наян/ төгрөг

3-р байршил 64.000.000 /жаран дөрвөн сая/ төгрөг

4-р байршил 12.800.000 /арван хоёр сая, найман зуун мянган/ төгрөгийг 100220029002 дансанд тушааж баримтыг хавсаргана.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг 100220300941 дансанд тушааж баримтыг хавсаргасан байх.
  2. Гэрээний зүйл: Шивээговь сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу ашиглахтай холбогдсон зураг төслийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор багтаан боловсруулж ирүүлнэ.
  3. Цахим хуудас: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар найдвартай сүлжээний доголдолгүй газраас нэвтэрч оролцоно.   
  4. Дуудлага худалдаанд оролцогчдыг  бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2019 оны 07 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 2019 оны 07 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар /08:30-17:30/ бүртгэж, баталгаажуулна.
  5. Дуудлага  худалдаа  эхлэх:  Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2019 оны 07 дүгээр сарын 19-ны өдрийн 09:00 цагаас эхлэнэ.
  6. Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2019 оны 07 дүгээр сарын 19-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 15:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилнэ.
  7. Дуудлага худалдааны ялагчийг тодруулах журам: Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн, өөрийн мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР