ИЛ ТОД-УХААЛАГ ГАЗРЫН ХАРИЛЦАА” сэдэвт мэдлэг олгох,

2019-04-23

“ИЛ ТОД-УХААЛАГ ГАЗРЫН ХАРИЛЦАА” сэдэвт мэдлэг олгох,

танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа.

 

ГЗБГЗЗГ-аас 2019 оныг “Иргэн төвтэй, ил тод ухаалаг газрын харилцаа”-ны жил болгон зарласантай холбогдуулан “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтан аймгийн хэмжээнд газар эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудыг хамруулан газрын харилцааны холбогдох хууль тогтоомж, журам, заавар, улс, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг сурталчлах, мэдээ мэдээлэл түгээх, таниулах ажлыг зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдийн дунд танин мэдэхүйн тэмцээнийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд: Сүмбэр, Шивээговь сумдын 20 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд оролцон 4 баг болж асуулт хариулт, багаар ажиллах даалгавар зэрэг 3 төрлөөр мэдлэг, ухаанаа өрсөлдүүлсэн бөгөөд тэмцээн маш үр дүнтэй, ач холбогдолтой болж өндөрлөлөө.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР