2018 оны барилгын удирдах ажилтаны зөвлөгөөнийг Дорноговь аймгийн ГХБХБГазртай хамтран Дорноговь аймгийн төв Сайншанд хотод 2018.04.27-28 өдрүүдэд зохион байгууллаа

2018-05-01
       Сургалт зөвлөгөөнд Говьсүмбэр, Дорноговь аймгийн төрийн болон хувийн өмчийн байгууллага компани 42 удирдах болон ИТАжилтан, албан хаагчид оролцсон зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөн нь Орон нутгийн барилгын компаниудын өрсөлдөх чадавхийг сайжруулах нь сэдэв дор зохион байгуулагдсан. Зөвлөгөөнд:
Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл
Дорноговь аймгийн ИТХурлын дарга С.Түмэнбаяр
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин
Дорноговь аймгийн ЗДТГ-ХОХБТХ-н дарга Ч.Түвшинтөр
Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ХОХБТХ-н дарга Т.Бат-Эрдэнэ
Говьсүмбэр, Дорноговь аймгийн ГХБХБГазар, БХТөвийн Барилгын материалын хэлтэс, Монголын барилгын үндэсний ассоаци, Монголын барилгачдын холбоо, Дорноговь аймгийн МХГ, ОНӨААТҮГазрууд, Барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж компаниудын удирдлага, ИТАжилтнууд оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн төвүүдийн бүтээн байгуулалт, цаашид хийгдэх ажлын танилцуулга,тусгай зөвшөөрөл авах , сунгах, барилгын материалын тохирлын гэрчилгээ,салбарын ажилтанг тасралтгүй мэргэшүүлэн сургах, барилгын талбайд мөрдөгдөх ХАБЭХэрэгжилт, дэвшилтэд шинэ технологи  гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийлээ.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР