Сумдын газрын даамлуудыг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа

2018-04-12

        Сумдын газрын даамлуудын сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 09-10-ны хооронд аймгийн ГХБХБГ-т зохион байгууллаа.

Сургалтаар байгууллагын мэргэжилтнүүд хоорондоо холбогдох мэдээ, мэдээлэл, зөвлөмж чиглэлийг харилцан солилцож, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэн ажиллахаас гадна бусад холбогдох сургалтуудыг зохион байгуулсан. Үүнд:

  • Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн дарга Д.Зандаръяа “Төрийн албан хаагчийн ёс зүй, авлигаас урьдчилан сэргийлэх” талаар
  • “Хаягжуулалтын тухай хууль, журам, стандарт”-аар газрын даамлууд тус бүрдээ сургалт, хичээл бэлтгэн бусаддаа танилцуулж алдаа дутагдлаа тодорхойлж ажилласан.
  • Мөн дотооддоо мэргэжилтэн Б.Баасанбат ArcGIS программын сургалтыг хийж даамлуудыг бүрэн хамруулан, сургалтын төгсгөлд ашиглалтын байдлыг дүгнэн шалгалт авч ажилласан нь илүү бодитой үр дүнтэй ажил боллоо.

Түүнчлэн хамт олны дунд “АХА” болон гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан нь сумдын газрын даамлуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, харилцан бие биенээ хүндлэх, ойлголцох байдалд нөлөөлөх хүчин зүйл болж өглөө.

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР