Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга ашиглалтанд ороход бэлэн боллоо.

2017-12-05

          Барилгын материалын лабораторийн үйл ажиллагааг тогтмолжуулах тулд 2017 оны 7 дугаар сарын сүүлээр байгууллагын өөрийн дотоод нөөц болоцоог ашиглаж 9х10м харьцаатай 1 давхар барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн. Өргөтгөлийн ажлын зураг төсвийг зураг төсвийн “ОРИЕНТПЛЮС” ХХК-д боловсруулж зургийн дагуу “Ус-Ду” ОНӨҮГазар, ГХБХБГазрын  мэргэжилтнүүдийн удирдлага дор барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулхад бэлэн болсон байна. Барилгын өргөтгөлийг одоо байгаа АЗДТГазрын байранд байрлах ГХБХБГ-БХБХэлтсийн өрөөг залгуулан үндсэн барилгаас тусдана барьж дууссан байна. Барилга ашиглалтанд орж лабораторийн үйл ажиллагаа жигдэрснээр орон нутагт тоосго, блок, хавтан, элс, хайрга, цемент бетоноос дээж авч шинжилгээнд хамруулах боломжтой болох юм.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?