"Ногоон-алт-Малын эрүүл мэнд" төслийн сургалт зохион байгуулагдлаа.

2017-11-24

     Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Швейцарын хөгжлийн агенлагийн "Ногоон-алт-Малын эрүүл мэнд'' төсөлтэй хамтран "Бэлчээрийн фото мониторингийн үр дүнг  Лэнд менежер программд оруулах сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн төвд зохион байгуулж, Дорноговь аймаг, Говьсүмбэр аймгийн бүх сумдын даамлууд хамрагдлаа. Сургалтаар Бэлчээрийн фото мониторингийн судалгааны үр дүнг сумын тухайн жилийн бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөнд, суурь мэдээ болгон ашиглах, Бэлчээрийн газрын фото мониторингийн судалгааны ач холбогдол хэрэглээ, "ЛМ программ хангамж дээр нэмэлтээр хөгжүүлсэн бэлчээр ашиглах гэрээ, бэлчээрийн газрыг фото мониторингийн аргаар үнэлэх" программ хангамжийн тухай зэрэг сэдвүүдээр "Ногоон-алт-Малын эрүүл мэнд'' төслийн баг хамт олны төлөөлөл сургалтыг зохион байгууллаа.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР