Сумын газрын даамлууд цахим сургалтанд хамрагдлаа.

2017-10-19

           Аймгийн Газрын удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, 3 сумын даамлууд 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэс” сэдвээр ГЗБГЗЗГ-ын Газар зохион байгуулалтын хэлтэстэй холбогдон цахим сургалт авлаа.

           Уг сургалтыг газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Энх-Эрдэнэ хууль эрх зүйн орчин, хилийн цэсийн өнөөгийн байдал, хилийн цэсийн талаар цаашид анхаарах асуудал гэсэн 3 бүлэг сэдвээр сургалтыг хийсэн. Сургалтын үеэр сумын Газрын даамлууд харилцан, ярилцан тулгамдаж буй асуудлаар санал солилцов. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР