ШИВЭЭГОВЬ СУМАНД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-06-07

Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Шивээговь суманд 2017.06.06-ны өдөр зохион байгуулж иргэдэд газар өмчлөлийн байдал болон ГХБХБГ-аас зохион байгуулж буй томоохон ажлууд, хөрөнгө оруулалтын ажлууд, мөн Шивээговь сумын 2017 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг тоон болон зурган хэлбэрээр танилцуулж мэдээлэл хүргэхээс гадна гарын авлага материал тараалаа. Өдөрлөгт газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд болон сумын газрын даамал Э.Баярмагнай, улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгч Э.Ууганбат нар оролцож давхардсан тоогоор нийт 65 иргэнд үйлчилгээ үзүүлж ажилласан. Үүнд:

  • Газрын кадастрын зургаар - 28 иргэнд
  • Газар хэмжилт – 8 иргэнд
  • Газар өмчлөх өргөдөл – 13 иргэн
  • Өмчилсөн газраа баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан – 8
  • Гаражийн газар эзэмших эрх шилжүүлэхэд кадастрын зураг хуваалгах хүсэлт гаргасан -8 иргэний хүсэлтийн дагуу зураг хувааж кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. 
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР