Баянтал суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

2017-06-07

Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Баянтал суманд 2017.06.07-ны өдөр зохион байгуулж иргэдэд газар өмчлөлийн байдал болон ГХБХБГ-аас зохион байгуулж буй томоохон ажлууд, хөрөнгө оруулалтын ажлууд, мөн Баянтал сумын 2017 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг тоон болон зурган хэлбэрээр танилцуулж мэдээлэл хүргэхээс гадна гарын авлага материал тараалаа. Өдөрлөгт газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд болон сумын газрын даамал Б.Батчимэг, улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгч Т.Цэвэлмаа нар оролцож нийт 43 иргэнд үйлчилгээ үзүүлж ажилласан. Үүнд:

  • Газрын кадастрын зургаар - 2 иргэнд
  • Газар хэмжилт – 10 иргэнд
  • Газар өмчлөх өргөдөл – 5 иргэн
  • Өмчилсөн газраа баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан – 10 иргэн
  • Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээг- 1 иргэнд
  • Газар өмчлөх материал -6 иргэнд хүлээлгэн өгөхөөс гадна гарын авлага материал тарааж, газар өмчлөх өргөдөл хэрхэн бүрдүүлж өгөх, эрх шилжүүлэх гэрээ хийх зэрэгөвлөгөө үйлчилгээг иргэдэд хүргэж ажилласан.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР