ЭРХЭМ ЗОРИЛГО

Төр, нутгийн удирдлагаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд орон нутагтаа газрын харилцаа, барилга, хот байгуулалт, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх замаар хүн амын ая тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. 

 

Эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ:

Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч суурь судалгааг үнэн бодит гаргах, газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагчийн мэдээллийг цахим хэлбэрт оруулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг газрын харилцааны чиглэлээр бодит мэдээллээр хангаж, мэргэжлийн чиглэлээр эрх зүйн туслалцаа үзүүлж байх

Аймгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажилт тохижилтын ажлыг мөрдүүлэх, барилгын материалын лабораторийн үйл ажиллагааг тогтмолжуулж, орон нутагт нийлүүлж байгаа барилгын материалын чанарт хяналт тавих, захиалагчийн хяналтын гэрээний дагуу барилгын ажилд техник хяналтыг мэргэжлийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжтэй хамтарч хяналт тавьж ажиллах

Төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, ойлгомжтой байлгах үүднээс “Шилэн дансны тухай хууль”-ийг нэг бүр хэрэгжүүлэхэд оршино

Мэргэжилтний мэдлэг чадварыг хөгжүүлж, ёс зүйтэй хамт олныг төлөвшүүлнэ.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР